Түгээмэл асуулт

❓ Тендерт оролцохын тулд хэрхэн бүртгүүлэх вэ?

Нэвтрэх хуудсан дээрх "Бүртгүүлэх" товчийг дарж, и-мэйл хаяг болон нууц үгээ оруулан бүртгүүлнэ үү.Амжилттай бүртгүүлсэний таны и-мэйл хаягаа баталгаажуулах ёстой ба бүртгэл баталгаажсаны дараа тендерт оролцох боломжтой болно.

❓ Компани мэдээллээ хэрхэн оруулах вэ?

Нэвтэрсний дараа "Профайл" хэсэгт орж, байгууллагын нэр, регистр, хаяг, гэрчилгээ зэрэг мэдээллийг оруулж, хадгална уу. Энэ алхам нь тендерт оролцохын өмнө заавал бөглөх шаардлагатай.

❓ Компани мэдээллээ дараа нь өөрчилж болох уу?

Тийм. "Профайл" цэс рүү орж "Засах" товчоор мэдээллээ шинэчилж болно.

❓ Тендерт хэрхэн оролцох вэ?

"Тендер" хуудсанд орж, сонирхож буй тендерээ сонгоно уу. Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг үзээд "Тендерт оролцох" товчийг дарна. Үүнээс өмнө компани мэдээлэл бүрэн бөглөгдсөн байх шаардлагатай.

❓ Тендерт оролцохын тулд ямар баримт бичиг оруулах шаардлагатай вэ?

Үнийн саналаа (PDF эсвэл Excel) оруулах шаардлагатай. Тендер тус бүр дээр шаардлагатай бичиг баримтыг тодорхой заасан байдаг.

❓ Үнэ санал хэрхэн оруулах вэ?

Тухайн оролцож буй тендерийн дэлгэрэнгүй хуудас руу орж "Үнэ санал оруулах" товчийг дарна уу. Шаардлагатай файлуудыг хавсаргаж "Илгээх" товчийг дарж илгээнэ.

❓ Илгээсэн үнэ саналаа дахин засах боломжтой юу?

Үгүй. Хэрэв та аль хэдийн үнийн санал илгээсэн бол дахин илгээх боломжгүй.

❓ Миний тендер амжилттай илгээгдсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Үнэ санал илгээсний дараа танд баталгаажуулсан и-мэйл илгээгдэнэ. Мөн таны "Профайл" хэсэгт оролсон тендерүүд харагдана.

❓ Үнэ санал илгээсний дараа юу болох вэ?

Тендерийн хугацаа дууссаны дараа манай худалдан авалтын баг бүх материалыг нягтална. Хариу гарсан эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол и-мэйлээр мэдэгдэл хүлээн авна.